Moon,
Guide me with your light
I have been lost in this total darkness
Darkness that have haunted me for years
Years that I have lost the count
...
Sunday, May 1, 2011
MooN
Posted by Specter at 9:10 PM 2 commentsWednesday, April 20, 2011
random
Posted by Specter at 12:53 AM 1 commentsI was just watching How I met your mother season 6. And there was this episode in which Marshal`s dad passes away. When it does, Marshal tries to remember what was his last words for Marshal, just to find those were about some film and stuff. He takes the last word a big deal while his friends were not, they were justing to comfort him. Then Marshal has his friends rewind a little to their father`s last words up until the point. Everyone has this unpleasant memories. He later finds that his dad`s last words were I Love YOU, recorded in a voice mail when he listens it at the funeral.
Yeah, the last words!
We all die. We don`t know what really happens tomorrow or even after 5 seconds ahead with 100% certainty. We know and remember what we did, what we said to someone and stuffs in the past. But what if SHINIGAMI comes after your life, just after what you did or said to your friend or whomever. Whatever we do might become our last action as a human being, and our particular action to particular person. So these moments which we all share will be left to who`s left. We will be remembered for our action, more by our last ones. (I am not saying it will only the last ones that remains, but just it is more important)
So, you don`t want to be remembered for your shouting and brawling against friends or relatives and who you love and go on, right?
At the end of the episode, Marshal`s friends all calls to their fathers and Barney, one of the friends, decides to get some courage to ask his mother about his real father, after like 30 around years not knowing him at all.
So be nice, be considerate and watch for the mouth FOR it might be your last. Search for the better ways. Try to leave the dispute with mutual understanding. Leave nice words and actions.
Oh yeah, my E sucks! ...
but, hope it`s gonna return back to the norm. :D
Friday, April 15, 2011
Математик ба амьдрал
Posted by Specter at 11:56 PM 1 commentsМиний бие Япон гэгч арлын оронд ирээд яг жил гаран болж байна. Японы засгын газрын тэтгэлэгээр жил бүр ирдэг хэдэн нөхдүүдийн нэг нь азаар уу яасан болсон билээ. Хүмүүс энэ тэтгэлэгийн талаар нилээн их мэдлэг, мэдээлэлтэй гэж бодож байгаа болохоор нээх олон юм нуршилгүй цаашаа бичлэгээ өрнүүлий гэж бодлоо...
Энэ жилийн хүүхдүүд өнөөдөр буюу 4/15ны орой ирсэн. Уг нь 4 сар гаралгүй үгүй юу ирдэг байсан бол өнгөрсөн 3 сарын Япон Монголыг донсолгосон газар хөдлөлт, цунами зэргээс болж хойшилоод тэр. Жил бүр ирж буй кохаи (японоор доод үе)нарыг өмнөх жилүүдэд ирсэн сэнпаи (японоор дээд үе) нар тосож, хүлээн авж уулзаж, хоолонд орох маягаар танилцаж, зааж тусладаг уламжлалтай. Ганцхан манайхан ч биш, өөр бараг бүх улсынхан бүгд л кохаи нараа хүлээн авдаг. Энэ жил 4 банид 1 охин ирсэн. Тэгээд танилцаад явж байхад бас л математик зэргээр олимпиад эдрт орж явдаг байсан про хүмүүс. Яагаад бас л гэж хэлсэн бэ гэхлээр энд ирэхэд манай жилийнхэн болон дээд талын сэнпаи нар ихэнх нь тиймэрхүү матийн олимпиад зэрэг ирсэн хүн маш олон таарсан учираас тэр. Мэдээж энэ тэтгэлэг мат англи хэлний шалгалт авж байгаа болохоор тэгж ирэх нь тодорхой байх л даа. Ер нь матьдаа сайн байсан хүмүүс амьдралдаа ч өөдөн татаад явчихдаг, амьдралын шуурганд тэсвэртэй гэхчилэн яригддаг. Мать сайн хүүхдүүд бусад зүйлийг хурдан сурдаг ба бусдаас илүү сайн сурдаг гэхчилэн иймэрхүү яриа нууд байж л байдаг. Шууд хүлээн зөвшөөрөхгүй ч бас нээх ч буруу гэж лав би боддоггүй.
Ер нь тэгээд нийгэмд (Монголын) эцэг эхчүүд хүүхдүүддээ мать, хэл сургахын төлөө улсын сургуулиудаас татгалзан Сант мант гэх зэрэг хувийн сургуулиудад өгөх сонирхол ихтэй байдаг. Яагаад мать, бас Яагаад хэл гэж? яагаад амьдралд хамгийн ойрхон биологи, физик, биеийн тамир зэрэг байж болохгүй гэж?
Хэл яриа бол бидний хамгийн анхдагч хэрэглээнүүдийн нэг. Иднэ, ууна, унтана, хөдлөнө тэгээд ярина. Хэлтэй бол хөлтэй гэж хэн нь ч билээ хэлчихсэн байдаг. Үнэн үнэн. Монгол хэлтэй бол Монгол хөлтэй, Хятад хэлтэй бол Хятадад амиа авж явах хөлтэй, бүр Англитай бол бараг хаа ч явж өөрийгөө аваад явчих хөлтэй болчихно. Хэлтэй байхад хаа ч толгойгоороо газар мөлхөхгүй дээ, бараг л...
За яагаад мать гэж? Таны тутмын амьдралд мать яаж хэрэглэгдэж байна? Жирийн хүн бол хэдэн саяын дотор тоолчихдог, дэлгүүрээс юм авахдаа зөв тааруулж өгчихдөг, эсвэл хариултаа зөв эсэхийг тоолоод мэдчихдэг, цээжээр нэг нэмэж хасаж үржүүлж хуваачихдаг бага ангийн тооны анхан шатны мэдэгдүхүүнтэй байхад л энэ хорвоод амьдарчихна дөө... Нөгөө нэг логарифм, интеграл, шугаман функц, синус косинус хаачив аа? Ажил төрөл дээрээ ашигладаг хүмүүс байгаа л даа мэдээж. Ерөнхийдөө нээх ашиглагдаад байдаггүй эдгээр зүйлийн төлөө бид юунд ингэж хошуурана вэ?
Энэ асуултанд бүрэн төгс хариулт өгж чадахгүй ч магадгүй матийн цаана нэг юм байх шиг байгааг би саяхнаас (өмнө нээх бодож үзээгүй байх) анзаарч эхэлсэн. Матийн бодлогыг бодоход эхлээд энэ асуултыг нь уншиж, яах ёстойгоо олж мэднэ (таск ) дараа нь энэ ямар төрлийн бодлого вэ, ямар аргаар бодогдох вэ зэргээр бодлогыг шинжилж гарцаа олно (шинжлэх) эдгээрийг олсныхоо дараа томъёо нтрээ ашиглаж бодно. Олимпиадын бодлогууд ямар байдгийг сайн мэдэхгүй ч ер нэг иймэрхүү аргаар явах болов уу гэж бодож байна. Энэ 3 шатлалаас хамгийн хэцүү нь 2дох нь болох шинжлэх нь байх гэж бодож байна. Нэгэнт аргаа олсон цагт бодох бол бүр нээх хэцүү бол биш. Мать бардаггүй гэх ихэнх хүмүүс энэ 2 дахь шат дээр бүдэрдэг байж гэж. Бодлогийг шинжлэх, энэ хамгийн чухал хэсэг нь. Мать хийснээр энэ юмсийг ШИНЖЛЭХ энэ чадвар эрс дээшилэн, тулгамдсан асуудал болгоныг шийдэхээсээ өмнө шинжилдэг болдог. За тэгвэл яагаад мать амьдралтай холбогдчихвоо? Мать үзсэнээр шинжлэх чавдар сайжирдаг.
"The Unexamined Life is Not Worth Living"
гэж Сократес гуай хэлсэн байдаг. Бүгдээрээ л мэддэг, орчуулах ч шаардаггүй байх.Амьдрал аз жаргал, зовлон бэрхшээл зэргээс бүтдэг. Аль альнийг нь шинжлэх шаардлагатай гэж бодож байна. Удаан жаргахын төлөө аз жаргалаа шинжлэж, зовлонгоо түргэсэхийн төлөө бас мөн шинжлэх хэрэгтэй. Уншсан, харсан, сонссон, мэдсэн бүхнээ, бүр бодсон бодол, сэдсэн сэтгэлгээгээ хүртэл шинжил. (Энэ Линк дээр сэтгэлгээ болон шинжлэлийн талаар бичсэн нийтлэл байгаа. Сонирхоод үзээрэй.)
Бид шинжлэх тоолонд буруугаас зөв рүү тэмүүлдэг. Энэ тэмүүлэлийн үрийг өөртөө болон бусаддаа суулгахыг хүсэн хүсэн үүнийг бичлээ.
Шинжлэхийн тулд заавал мать үзэх шаардлаггүй. Матийг багаас нь үзсэнээр шинжлэх энэ чадвар сайжирдаг гэхээс огт зөвхөн матиас олж авдаг эд биш. Одоо ч оройтоогүй, одоо бушуу шинжилж эхлцэгээе.
Энэхүү сунжирсан урт бичлэг математик хүний амьдралд яаж нөлөөлдөг тухай олж мэдэх гэсэн шинжлэлийн нэгэн оролдлого байлаа. Яг цэвэр математикийн хүн биш болохоор алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Дутуу шинжилсэн гэсэн үг.
Амьдралаа шинжилцгээе.
Saturday, February 5, 2011
Synchronization of mind, body and heart!
Posted by Specter at 6:06 PM 0 commentsБлог гэдэг зүйлийг мартан олон сар жил болжээ... Хөөрхий миний энэ блог халтайн, тоосон дарагдан үрчийсэн цаас мэт л байна. заза юу ч гэсэн гэсэн өнөөдрийн, 2011оны хамгийн эхний бичлэгээ үүгээр эхлүүлье да...
За юуны түрүүнд Монголийнхоо Ард түмэндээ Цагаан Сарын мэнд дэвшүүлье. Одоо ч монголд ид баяраа тэмдэглэсэн хүмүүс сайхан л байгаа байхдаа. Баярын идээ, ууц, бууз... хамаатан садан найз нөхөд... бас л сайхан санагдаж байна шүү.
Энүүхэндээ хэлэхэд энэ жил миний хүвьд нилээн мартагдашгүй уйтгартай, бэлэг сэлтчгүй, нэг тийм цагаан сар болж өнгөрлөө... Миний бие яахав Японд ирээд бараг л бүтэн жил болох гэж байна. Сурахыг нь сураа л, алдахыг нь алдаа л, хөгжихдөө хөгжөө л ямар ч байсан хорвоогийн тоосыг хөдлөгсөөр явна. Гэхдээ зүгээр нэг хорвоогийн тоосыг хөдөлгөх нь утгагүй санагдаж ирлэээ...
Хүн гэдэг их хэцүү, олон хуваагдсан амьтан юм. Тархи-ухаан бодол, зүрх-сэтгэл, бие мах бодь хэмээн 3нтаа хуваагдаж. Нэг нь нэгнийхаа дээр гарах гэж хоорондоо байнгийн тэмцэлтэй. Бусад амьтад шиг бие мах бодьдоо бараг бүрэн хяналтыг олгочихоод, сэтгэл санаа зоволтгүй амьдарч болдог бол гүйэ мөн амар байхгүй юу тэ? Тархи тэгмээр байх, Сэтгэл нь ингэмээр байх, Бие махь бодь нь тэгмээрчгүй, ингэмээрчгүй байх нөхцөл байдлууд бидний өдөр тутмын амьдралд тулгарч л байдаг.
Т: за ёстой репортоо бичэхүү?
С: юу вэ? юун балай юм яриад байгаа юм бэ? түрүүхэн ганц 2 мөр бичээ л биздээ. Одоо тоглоёоо. Тэгээд ч хураалгахад 2 хоног цаана чинь байхад.
Б: за та 2 боль хө. Ганц лааз пийв уучаад Зүгээр л унты.
(энэ нөхцөлд СБ хоёр дийлнэ ::)) )
гэх мэтчилэн дайн бол хаа сайгүй. Ингэж хоорондоо дайтаж байх хооронд, үнэт цаг хугацаа нисэн одсоор л, эргэлт буцалтгүйгээр...
Энийг харахад хэт энгийн тэнэглэл ч юм шиг санагдаж болох. Ер нь ихэнх хүмүүсээс асуувал Тархи гуйа хамгийн дээр, нөгөө 2оо атган байх учиртай гэж хариулах байлгүй. Тэр нь ч ер нь бол, амжилттай амьдралын нэг түлхүүр биз. Гэхдээ байнга тийм байж чаддаггүйд гол учир нь байгаа юм. Хүн төгс биш л болохоор арга байхгүй биз. Тэгээд яавал дээр вэ гэсэн асуулт гарч ирнэ. Бүх үйлдлийг 100% гэж үзээд Тархиндаа тэд, Сэтгэлдээ эд гэхчилэн хуваарь хувиарлах шиг худлаа юм байхгүй гэж бодож байна. Зүгээр л Бие-сэтгэл-бодол 3-аа синк хийх (sync, synchronization) өөрөөр хэлбэл нэгэн багц зүйл болгох хэрэгтэй юм шиг. Синк хийснээр ямар нэг зүйлийг хийхдээ алийг нь эхлэж хийх вэ гэдэг дээр аль чухлаас нь эхлээд ээлж дараатайгаар хийх боломж бүрдэнэ. Бас үр дүн нь ч сайн гарна.
Гэхдээ яаж Бие-сэтгэл-бодол 3-аа синк хийх вэ гэдгийг хувь хүн өөрөө л олох хэрэгтэй болвуу... миний бие ч өөрөө олоогүй л байна. Гэхдээ энэ бичлэгийг бичсэнээрээ синк хийхэд нэг алхам урагшилсан гэдэгтээ итгэлтэй байна.
Thursday, February 18, 2010
My chemical Romance - I don't Love you!
Posted by Specter at 1:27 AM 2 commentsThis song is one of my favs.
The video clip is really AWESOME!
Бас сонин учрал байх юмаа...
Том толгойтой би гэж нөхөр өнгөрсөн зун аавын машиныг дур мэдэн хулгайлж хотын хаа нэгтэй хүрээд буцаад ирэх замдаа замын цагдаа ах дохиур залж намайг зогсоож байсан удаатай. Тэр үед жолооны курс-д сууж байсан учраас үнэмлэхгүй байсан юм. Тэгж нэг аав ээждээ айхтар том яршиг удсан даа...
Гэтэл өнөөдөр цагаан сарын шинийн 3-нд бас нэг цагдаа зогсох тушаал айлдлаа. Дохиогоо асаан замын хажуу руу налан зогсоод үнэмлэхээ бэлдэнгээ цонхоо онгойлголоо. Тэгсэн дээрийн нөгөө намайг хэд гурван төгрөгөөр торгосон, найралтанд найрагдаагүй, үнэнч, хуулиа чанга баримтладаг (тэр үед над дээр бол тэгсэн шүү, ямар ч найраа хөөрөө байхгүй гэж авдгий), мөн намайг хэд юманд зарж амжсан тэрхүү танидаг царай цонхоор шагайн, үнэмлэхээ хэмээн асуулаа. Азаар би 11 сард үнэмлэхээ олж авсан ба түүнээс хойш идэвхтэй замын хөдөлгөөнд оролцдог нэгэн болсон байлаа. Тэгээд намайг шууд явуулсан.
Гайхалтай биш гэж үү???
1 сая хүн амтай хотод маань зөндөө л замын цагдаа байдаг байх. Тэгсэн намайг амьдралд 2 л удаа цагдаа зогсоож байсан. Нэгэн ижил цагдаа ах! нэгэн ижил газраас, нэгэн ижил нөхцөл байдалтай буцаж явахад...
Бурхан ч юм уу хэн нэгэн нь надад нэг юм хэлээд байна уу???
Би сонсоо л мэдрээ л байгаа... гэхдээ би сонсоогүй юм шиг, мэдрээгүй юм шиг үл тоосоор л байсан. Харин одоо болихуу? дүр эсгэхээ болих уу?
Tuesday, January 19, 2010
Дайчин
Posted by Specter at 1:48 AM 1 commentsДайн хаа сайгүй... энэд ч тэр тэнд ч тэр бүгд байлдахыг хүснэ. Зарим гаруудын статус АТТАСК дээр... заримынх нь хамгаалалтан дээр. Уулгалан товтлох гарууд айлын хамгаалтыг сэт цохих нь ч олон... дийлдэхгүй ухрах нь ч цөөнгүй. Дайчид...
энд нэгэн дайчины түүхийг өгүүлэх болно...
Манай дайчин бусад хүмүүсийг дайнд орон ялалт авчирж байгааг наснаасаа олон харсан этгээд. Гэвч өөрөө хэзээ ч өөрийн биеээр тулаанд орохыг хүсдэгүй нэгэн байлаа... Айлийн зарим нь түүнд хамгаалттаа илт сулруулна, гэвч дайн хийх сонирхол үл төрнө.
Тэр нэгэн эдгээдийг улс тусгаар тогтнолоо зарлах хүртэл... уг нь ч анхнаасаа тоочиглож байсан гэхэд хэлсдэхгүй... гэхдээ Under Attack бсн...
Ямар ч дайны туршлаггүй манай дайчин дайнд бэлдэх нь тэрээ... айлийн хамгаалалтын системийн өчүүхэн алдааг хүлээж байлаа...
яг л хүний биеийн дархлааны систем шиг ер нь хамгаалалтын системүүд дайралт болгоны дараа UPDATE лагдаж дараа дараачийн дайралтанд улам л хатуу, илүү хүчтэй эсэргүүцлийг үзүүлдэг аж.
Туршлаггүй манай дайчин шиг нөхөрт бол хатуухан даваа байсан нь дамжигүйэ. Маршын алхаагаар айлын хил рүү бага багаар дөхнө. Гэвч ASSAULTаа айл хамгаалалт суларсан үед хийхээр төлөвлөж байлаа... Хамгаалалт ч суларсан тэр дайрсан... тулаан хэний ч ялалтаар өндөрлөсөнгүй харин үргэлжилсээр байлаа... Дахин нэг дайрахад мөн л адил үр дүн үзэж... шаварт унасан шарын эзэн хүчтэй хэмээн 3 дахаа дохионы дараа товтлоход бас л бүтэлгүйтлээ... эргэлзлээ... итгэл алдарлаа... айдаст автлаа...шархдлаа...
Шархдсан дайчинг эмчлэх эмнэлэг, эм танг тэр айлаас л олохгүй бол өөр газраас үл олдоно.
Хаширсан толгой гэж хаширсан толгойг л хэлнэ, жижиг том 'sign' одоо үл хайхран юман чинээ үл бодно.
Дахиж ялагдахаас Айсан... Итгэл алдарсан...Эргэлзсэн...Шархдсан дайчин дараа дахин дайралт хийх бол вуу??? цаад улс өөдөөс шууд илээр дайн зарлахгүй л юм бол манай дайчин хаширсан толгой шүү дээ!
Гэхдээ л тэр эргээд дайтахад хэзээд бэлэн...
