There was an error in this gadget

Saturday, February 5, 2011

Synchronization of mind, body and heart!

Блог гэдэг зүйлийг мартан олон сар жил болжээ... Хөөрхий миний энэ блог халтайн, тоосон дарагдан үрчийсэн цаас мэт л байна. заза юу ч гэсэн гэсэн өнөөдрийн, 2011оны хамгийн эхний бичлэгээ үүгээр эхлүүлье да...

За юуны түрүүнд Монголийнхоо Ард түмэндээ Цагаан Сарын мэнд дэвшүүлье. Одоо ч монголд ид баяраа тэмдэглэсэн хүмүүс сайхан л байгаа байхдаа. Баярын идээ, ууц, бууз... хамаатан садан найз нөхөд... бас л сайхан санагдаж байна шүү.

Энүүхэндээ хэлэхэд энэ жил миний хүвьд нилээн мартагдашгүй уйтгартай, бэлэг сэлтчгүй, нэг тийм цагаан сар болж өнгөрлөө... Миний бие яахав Японд ирээд бараг л бүтэн жил болох гэж байна. Сурахыг нь сураа л, алдахыг нь алдаа л, хөгжихдөө хөгжөө л ямар ч байсан хорвоогийн тоосыг хөдлөгсөөр явна. Гэхдээ зүгээр нэг хорвоогийн тоосыг хөдөлгөх нь утгагүй санагдаж ирлэээ...

Хүн гэдэг их хэцүү, олон хуваагдсан амьтан юм. Тархи-ухаан бодол, зүрх-сэтгэл, бие мах бодь хэмээн 3нтаа хуваагдаж. Нэг нь нэгнийхаа дээр гарах гэж хоорондоо байнгийн тэмцэлтэй. Бусад амьтад шиг бие мах бодьдоо бараг бүрэн хяналтыг олгочихоод, сэтгэл санаа зоволтгүй амьдарч болдог бол гүйэ мөн амар байхгүй юу тэ? Тархи тэгмээр байх, Сэтгэл нь ингэмээр байх, Бие махь бодь нь тэгмээрчгүй, ингэмээрчгүй байх нөхцөл байдлууд бидний өдөр тутмын амьдралд тулгарч л байдаг.
Т: за ёстой репортоо бичэхүү?
С: юу вэ? юун балай юм яриад байгаа юм бэ? түрүүхэн ганц 2 мөр бичээ л биздээ. Одоо тоглоёоо. Тэгээд ч хураалгахад 2 хоног цаана чинь байхад.
Б: за та 2 боль хө. Ганц лааз пийв уучаад Зүгээр л унты.

(энэ нөхцөлд СБ хоёр дийлнэ ::)) )

гэх мэтчилэн дайн бол хаа сайгүй. Ингэж хоорондоо дайтаж байх хооронд, үнэт цаг хугацаа нисэн одсоор л, эргэлт буцалтгүйгээр...

Энийг харахад хэт энгийн тэнэглэл ч юм шиг санагдаж болох. Ер нь ихэнх хүмүүсээс асуувал Тархи гуйа хамгийн дээр, нөгөө 2оо атган байх учиртай гэж хариулах байлгүй. Тэр нь ч ер нь бол, амжилттай амьдралын нэг түлхүүр биз. Гэхдээ байнга тийм байж чаддаггүйд гол учир нь байгаа юм. Хүн төгс биш л болохоор арга байхгүй биз. Тэгээд яавал дээр вэ гэсэн асуулт гарч ирнэ. Бүх үйлдлийг 100% гэж үзээд Тархиндаа тэд, Сэтгэлдээ эд гэхчилэн хуваарь хувиарлах шиг худлаа юм байхгүй гэж бодож байна. Зүгээр л Бие-сэтгэл-бодол 3-аа синк хийх (sync, synchronization) өөрөөр хэлбэл нэгэн багц зүйл болгох хэрэгтэй юм шиг. Синк хийснээр ямар нэг зүйлийг хийхдээ алийг нь эхлэж хийх вэ гэдэг дээр аль чухлаас нь эхлээд ээлж дараатайгаар хийх боломж бүрдэнэ. Бас үр дүн нь ч сайн гарна.

Гэхдээ яаж Бие-сэтгэл-бодол 3-аа синк хийх вэ гэдгийг хувь хүн өөрөө л олох хэрэгтэй болвуу... миний бие ч өөрөө олоогүй л байна. Гэхдээ энэ бичлэгийг бичсэнээрээ синк хийхэд нэг алхам урагшилсан гэдэгтээ итгэлтэй байна.

0 comments:

Post a Comment