Wednesday, April 20, 2011

random

1 comments

I was just watching How I met your mother season 6. And there was this episode in which Marshal`s dad passes away. When it does, Marshal tries to remember what was his last words for Marshal, just to find those were about some film and stuff. He takes the last word a big deal while his friends were not, they were justing to comfort him. Then Marshal has his friends rewind a little to their father`s last words up until the point. Everyone has this unpleasant memories. He later finds that his dad`s last words were I Love YOU, recorded in a voice mail when he listens it at the funeral.

Yeah, the last words!

We all die. We don`t know what really happens tomorrow or even after 5 seconds ahead with 100% certainty. We know and remember what we did, what we said to someone and stuffs in the past. But what if SHINIGAMI comes after your life, just after what you did or said to your friend or whomever. Whatever we do might become our last action as a human being, and our particular action to particular person. So these moments which we all share will be left to who`s left. We will be remembered for our action, more by our last ones. (I am not saying it will only the last ones that remains, but just it is more important)
So, you don`t want to be remembered for your shouting and brawling against friends or relatives and who you love and go on, right?


At the end of the episode, Marshal`s friends all calls to their fathers and Barney, one of the friends, decides to get some courage to ask his mother about his real father, after like 30 around years not knowing him at all.

So be nice, be considerate and watch for the mouth FOR it might be your last. Search for the better ways. Try to leave the dispute with mutual understanding. Leave nice words and actions.





Oh yeah, my E sucks! ...
but, hope it`s gonna return back to the norm. :D

Friday, April 15, 2011

Математик ба амьдрал

1 comments

Миний бие Япон гэгч арлын оронд ирээд яг жил гаран болж байна. Японы засгын газрын тэтгэлэгээр жил бүр ирдэг хэдэн нөхдүүдийн нэг нь азаар уу яасан болсон билээ. Хүмүүс энэ тэтгэлэгийн талаар нилээн их мэдлэг, мэдээлэлтэй гэж бодож байгаа болохоор нээх олон юм нуршилгүй цаашаа бичлэгээ өрнүүлий гэж бодлоо...

Энэ жилийн хүүхдүүд өнөөдөр буюу 4/15ны орой ирсэн. Уг нь 4 сар гаралгүй үгүй юу ирдэг байсан бол өнгөрсөн 3 сарын Япон Монголыг донсолгосон газар хөдлөлт, цунами зэргээс болж хойшилоод тэр. Жил бүр ирж буй кохаи (японоор доод үе)нарыг өмнөх жилүүдэд ирсэн сэнпаи (японоор дээд үе) нар тосож, хүлээн авж уулзаж, хоолонд орох маягаар танилцаж, зааж тусладаг уламжлалтай. Ганцхан манайхан ч биш, өөр бараг бүх улсынхан бүгд л кохаи нараа хүлээн авдаг. Энэ жил 4 банид 1 охин ирсэн. Тэгээд танилцаад явж байхад бас л математик зэргээр олимпиад эдрт орж явдаг байсан про хүмүүс. Яагаад бас л гэж хэлсэн бэ гэхлээр энд ирэхэд манай жилийнхэн болон дээд талын сэнпаи нар ихэнх нь тиймэрхүү матийн олимпиад зэрэг ирсэн хүн маш олон таарсан учираас тэр. Мэдээж энэ тэтгэлэг мат англи хэлний шалгалт авж байгаа болохоор тэгж ирэх нь тодорхой байх л даа. Ер нь матьдаа сайн байсан хүмүүс амьдралдаа ч өөдөн татаад явчихдаг, амьдралын шуурганд тэсвэртэй гэхчилэн яригддаг. Мать сайн хүүхдүүд бусад зүйлийг хурдан сурдаг ба бусдаас илүү сайн сурдаг гэхчилэн иймэрхүү яриа нууд байж л байдаг. Шууд хүлээн зөвшөөрөхгүй ч бас нээх ч буруу гэж лав би боддоггүй.
Ер нь тэгээд нийгэмд (Монголын) эцэг эхчүүд хүүхдүүддээ мать, хэл сургахын төлөө улсын сургуулиудаас татгалзан Сант мант гэх зэрэг хувийн сургуулиудад өгөх сонирхол ихтэй байдаг. Яагаад мать, бас Яагаад хэл гэж? яагаад амьдралд хамгийн ойрхон биологи, физик, биеийн тамир зэрэг байж болохгүй гэж?

Хэл яриа бол бидний хамгийн анхдагч хэрэглээнүүдийн нэг. Иднэ, ууна, унтана, хөдлөнө тэгээд ярина. Хэлтэй бол хөлтэй гэж хэн нь ч билээ хэлчихсэн байдаг. Үнэн үнэн. Монгол хэлтэй бол Монгол хөлтэй, Хятад хэлтэй бол Хятадад амиа авж явах хөлтэй, бүр Англитай бол бараг хаа ч явж өөрийгөө аваад явчих хөлтэй болчихно. Хэлтэй байхад хаа ч толгойгоороо газар мөлхөхгүй дээ, бараг л...

За яагаад мать гэж? Таны тутмын амьдралд мать яаж хэрэглэгдэж байна? Жирийн хүн бол хэдэн саяын дотор тоолчихдог, дэлгүүрээс юм авахдаа зөв тааруулж өгчихдөг, эсвэл хариултаа зөв эсэхийг тоолоод мэдчихдэг, цээжээр нэг нэмэж хасаж үржүүлж хуваачихдаг бага ангийн тооны анхан шатны мэдэгдүхүүнтэй байхад л энэ хорвоод амьдарчихна дөө... Нөгөө нэг логарифм, интеграл, шугаман функц, синус косинус хаачив аа? Ажил төрөл дээрээ ашигладаг хүмүүс байгаа л даа мэдээж. Ерөнхийдөө нээх ашиглагдаад байдаггүй эдгээр зүйлийн төлөө бид юунд ингэж хошуурана вэ?

Энэ асуултанд бүрэн төгс хариулт өгж чадахгүй ч магадгүй матийн цаана нэг юм байх шиг байгааг би саяхнаас (өмнө нээх бодож үзээгүй байх) анзаарч эхэлсэн. Матийн бодлогыг бодоход эхлээд энэ асуултыг нь уншиж, яах ёстойгоо олж мэднэ (таск ) дараа нь энэ ямар төрлийн бодлого вэ, ямар аргаар бодогдох вэ зэргээр бодлогыг шинжилж гарцаа олно (шинжлэх) эдгээрийг олсныхоо дараа томъёо нтрээ ашиглаж бодно. Олимпиадын бодлогууд ямар байдгийг сайн мэдэхгүй ч ер нэг иймэрхүү аргаар явах болов уу гэж бодож байна. Энэ 3 шатлалаас хамгийн хэцүү нь 2дох нь болох шинжлэх нь байх гэж бодож байна. Нэгэнт аргаа олсон цагт бодох бол бүр нээх хэцүү бол биш. Мать бардаггүй гэх ихэнх хүмүүс энэ 2 дахь шат дээр бүдэрдэг байж гэж. Бодлогийг шинжлэх, энэ хамгийн чухал хэсэг нь. Мать хийснээр энэ юмсийг ШИНЖЛЭХ энэ чадвар эрс дээшилэн, тулгамдсан асуудал болгоныг шийдэхээсээ өмнө шинжилдэг болдог. За тэгвэл яагаад мать амьдралтай холбогдчихвоо? Мать үзсэнээр шинжлэх чавдар сайжирдаг.

"The Unexamined Life is Not Worth Living"

гэж Сократес гуай хэлсэн байдаг. Бүгдээрээ л мэддэг, орчуулах ч шаардаггүй байх.
Амьдрал аз жаргал, зовлон бэрхшээл зэргээс бүтдэг. Аль альнийг нь шинжлэх шаардлагатай гэж бодож байна. Удаан жаргахын төлөө аз жаргалаа шинжлэж, зовлонгоо түргэсэхийн төлөө бас мөн шинжлэх хэрэгтэй. Уншсан, харсан, сонссон, мэдсэн бүхнээ, бүр бодсон бодол, сэдсэн сэтгэлгээгээ хүртэл шинжил. (Энэ Линк дээр сэтгэлгээ болон шинжлэлийн талаар бичсэн нийтлэл байгаа. Сонирхоод үзээрэй.)
Бид шинжлэх тоолонд буруугаас зөв рүү тэмүүлдэг. Энэ тэмүүлэлийн үрийг өөртөө болон бусаддаа суулгахыг хүсэн хүсэн үүнийг бичлээ.

Шинжлэхийн тулд заавал мать үзэх шаардлаггүй. Матийг багаас нь үзсэнээр шинжлэх энэ чадвар сайжирдаг гэхээс огт зөвхөн матиас олж авдаг эд биш. Одоо ч оройтоогүй, одоо бушуу шинжилж эхлцэгээе.

Энэхүү сунжирсан урт бичлэг математик хүний амьдралд яаж нөлөөлдөг тухай олж мэдэх гэсэн шинжлэлийн нэгэн оролдлого байлаа. Яг цэвэр математикийн хүн биш болохоор алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Дутуу шинжилсэн гэсэн үг.

Амьдралаа шинжилцгээе.