Thursday, February 18, 2010

Бас сонин учрал байх юмаа...
Том толгойтой би гэж нөхөр өнгөрсөн зун аавын машиныг дур мэдэн хулгайлж хотын хаа нэгтэй хүрээд буцаад ирэх замдаа замын цагдаа ах дохиур залж намайг зогсоож байсан удаатай. Тэр үед жолооны курс-д сууж байсан учраас үнэмлэхгүй байсан юм. Тэгж нэг аав ээждээ айхтар том яршиг удсан даа...
Гэтэл өнөөдөр цагаан сарын шинийн 3-нд бас нэг цагдаа зогсох тушаал айлдлаа. Дохиогоо асаан замын хажуу руу налан зогсоод үнэмлэхээ бэлдэнгээ цонхоо онгойлголоо. Тэгсэн дээрийн нөгөө намайг хэд гурван төгрөгөөр торгосон, найралтанд найрагдаагүй, үнэнч, хуулиа чанга баримтладаг (тэр үед над дээр бол тэгсэн шүү, ямар ч найраа хөөрөө байхгүй гэж авдгий), мөн намайг хэд юманд зарж амжсан тэрхүү танидаг царай цонхоор шагайн, үнэмлэхээ хэмээн асуулаа. Азаар би 11 сард үнэмлэхээ олж авсан ба түүнээс хойш идэвхтэй замын хөдөлгөөнд оролцдог нэгэн болсон байлаа. Тэгээд намайг шууд явуулсан.
Гайхалтай биш гэж үү???
1 сая хүн амтай хотод маань зөндөө л замын цагдаа байдаг байх. Тэгсэн намайг амьдралд 2 л удаа цагдаа зогсоож байсан. Нэгэн ижил цагдаа ах! нэгэн ижил газраас, нэгэн ижил нөхцөл байдалтай буцаж явахад...
Бурхан ч юм уу хэн нэгэн нь надад нэг юм хэлээд байна уу???
Би сонсоо л мэдрээ л байгаа... гэхдээ би сонсоогүй юм шиг, мэдрээгүй юм шиг үл тоосоор л байсан. Харин одоо болихуу? дүр эсгэхээ болих уу?

0 comments:

Post a Comment