Tuesday, January 19, 2010

Дайчин

Дайн хаа сайгүй... энэд ч тэр тэнд ч тэр бүгд байлдахыг хүснэ. Зарим гаруудын статус АТТАСК дээр... заримынх нь хамгаалалтан дээр. Уулгалан товтлох гарууд айлын хамгаалтыг сэт цохих нь ч олон... дийлдэхгүй ухрах нь ч цөөнгүй. Дайчид...

энд нэгэн дайчины түүхийг өгүүлэх болно...

Манай дайчин бусад хүмүүсийг дайнд орон ялалт авчирж байгааг наснаасаа олон харсан этгээд. Гэвч өөрөө хэзээ ч өөрийн биеээр тулаанд орохыг хүсдэгүй нэгэн байлаа... Айлийн зарим нь түүнд хамгаалттаа илт сулруулна, гэвч дайн хийх сонирхол үл төрнө.
Тэр нэгэн эдгээдийг улс тусгаар тогтнолоо зарлах хүртэл... уг нь ч анхнаасаа тоочиглож байсан гэхэд хэлсдэхгүй... гэхдээ Under Attack бсн...
Ямар ч дайны туршлаггүй манай дайчин дайнд бэлдэх нь тэрээ... айлийн хамгаалалтын системийн өчүүхэн алдааг хүлээж байлаа...
яг л хүний биеийн дархлааны систем шиг ер нь хамгаалалтын системүүд дайралт болгоны дараа UPDATE лагдаж дараа дараачийн дайралтанд улам л хатуу, илүү хүчтэй эсэргүүцлийг үзүүлдэг аж.
Туршлаггүй манай дайчин шиг нөхөрт бол хатуухан даваа байсан нь дамжигүйэ. Маршын алхаагаар айлын хил рүү бага багаар дөхнө. Гэвч ASSAULTаа айл хамгаалалт суларсан үед хийхээр төлөвлөж байлаа... Хамгаалалт ч суларсан тэр дайрсан... тулаан хэний ч ялалтаар өндөрлөсөнгүй харин үргэлжилсээр байлаа... Дахин нэг дайрахад мөн л адил үр дүн үзэж... шаварт унасан шарын эзэн хүчтэй хэмээн 3 дахаа дохионы дараа товтлоход бас л бүтэлгүйтлээ... эргэлзлээ... итгэл алдарлаа... айдаст автлаа...шархдлаа...
Шархдсан дайчинг эмчлэх эмнэлэг, эм танг тэр айлаас л олохгүй бол өөр газраас үл олдоно.
Хаширсан толгой гэж хаширсан толгойг л хэлнэ, жижиг том 'sign' одоо үл хайхран юман чинээ үл бодно.

Дахиж ялагдахаас Айсан... Итгэл алдарсан...Эргэлзсэн...Шархдсан дайчин дараа дахин дайралт хийх бол вуу??? цаад улс өөдөөс шууд илээр дайн зарлахгүй л юм бол манай дайчин хаширсан толгой шүү дээ!

Гэхдээ л тэр эргээд дайтахад хэзээд бэлэн...

1 comments:

H.D.NR said...

Жинхэнэ эрэлхэг дайчин гэж тулааны талбарт амь үргэддэг хүмүүс. Нэгэнт л байлдах бол хүлээх хэрэг юун. Алсаас нум сумаар харваж байгаад, дайрч болно. Тэгээд хамгийн гол нь яагаад дайсан болов гэдэг нь сонин л доо. Буруу хүн рүүгээ дайраад байгаа бол ялна гэдэг байх уу? Үнэхээр муу новшийг хуга дараад өгнө гэж байгаа бол, дайрах тактикаа өөрчлөөд эцсийн гэж бодоод л цэргээ хөдөлгөх хэрэгтэй л дээ.

Post a Comment